МэдээНийгэмУлс төр

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна

Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарган ажиллаж буй. Монгол УлсынШадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэл Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангах нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн чанартай, хэвийн ажиллагааг хангах ажлуудтай “Таван толгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт очиж танилцлаа.
2022 оны есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай хангагдаад байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Үндсэн болон туслах тоноглолын их засвар 77 хувь, хөрөнгө оруулалт 72 хувь, техник зохион байгуулалтын ажлыг 69 хувьтай гүйцэтгэжээ.  Нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл 60 гаруй хувьтай байна.
2022-2023 оны өвлийн их ачааллыг давахад нэн шаардлагатай бараа материал, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх, импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрт үүссэн валютын ханшийн зөрүүг ирэх оны төсөвт суулгаж өгөх зэрэг яаралтай шийдвэрлүүлэх асуудлууд тус салбарт байна. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний үнэ өртөг, ханшийн зөрүүнээс үүдэлтэй алдагдлыг нөхөх, дулааны цахилгааны станцуудад техникийн тоног төхөрөөмжийн шинэчлэл хийх, өргөтгөх, цахилгаан, дулааны эх үүсвэрийг нэмэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгааг ч салбарын сайд хэллээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button