Монголыг бүтээлцэж буй эрхмүүдУлс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал ариллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд ажиллаж багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.
Өнгөрсөн оны есдүгээр 1-нд бид танхимаар хичээллэж чадах эсэх тухай ярьж байсан бол өнөөдөр хичээл сургалт зуун хувь танхимаар эхэллээ.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын төсвөөс 200 тэрбум төгрөгийг төсөвлөн Засгийн газраас оруулж, Улсын Их Хурал дэмжиж баталснаар сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал энэ хичээлийн жилээс ариллаа гэж Ерөнхий сайд хэллээ.
Энэ жилээс цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа И-Монголиа цахим системээр хийж, 111.542  хүүхэд хамрагдах хүсэлт цахимаар ирж,  90 гаруй хувь нь цэцэрлэгтээ элсэн ороод байна.
Нэмэлт элсэлтийг энэ сарын 10-наас бүртгэн, цэцэрлэгт хуваарилж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын зорилт ажил хэрэг боллоо. Нэмж 29 мянган хүүхэд цэцэрлэгт авах боломж байгаа юм.


 
Энэ хичээлийн жилээс боловсролыг тэгш олгох, хэт төвлөрөл, ачааллыг бууруулах үүднээс сургалтын дэвшилтэт менежмент, хөтөлбөрийн агуулгыг харилцан солилцох хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 148 дугаар сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай зургадугаар ангийн хоёр бүлэгт нийслэлийн 11 дүгээр сургуулийн багш нар хичээл зааж, зохион байгуулалтыг туршиж эхэлж байгаатай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн танилцлаа.  
 
2022-2023 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн хуваарилалтаар хүүхэд нэг бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж, 110 гаруй мянган хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд сургаж эхэллээ. Улсын хэмжээнд 78,345 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж, Ерөнхий боловсролын 854 сургуульд 746,653 хүүхэд, мэргэжлийн бол

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд ажиллаж багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.
Өнгөрсөн оны есдүгээр 1-нд бид танхимаар хичээллэж чадах эсэх тухай ярьж байсан бол өнөөдөр хичээл сургалт зуун хувь танхимаар эхэллээ.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын төсвөөс 200 тэрбум төгрөгийг төсөвлөн Засгийн газраас оруулж, Улсын Их Хурал дэмжиж баталснаар сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал энэ хичээлийн жилээс ариллаа гэж Ерөнхий сайд хэллээ.
Энэ жилээс цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа И-Монголиа цахим системээр хийж, 111.542  хүүхэд хамрагдах хүсэлт цахимаар ирж,  90 гаруй хувь нь цэцэрлэгтээ элсэн ороод байна.
Нэмэлт элсэлтийг энэ сарын 10-наас бүртгэн, цэцэрлэгт хуваарилж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын зорилт ажил хэрэг боллоо. Нэмж 29 мянган хүүхэд цэцэрлэгт авах боломж байгаа юм.


 
Энэ хичээлийн жилээс боловсролыг тэгш олгох, хэт төвлөрөл, ачааллыг бууруулах үүднээс сургалтын дэвшилтэт менежмент, хөтөлбөрийн агуулгыг харилцан солилцох хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 148 дугаар сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай зургадугаар ангийн хоёр бүлэгт нийслэлийн 11 дүгээр сургуулийн багш нар хичээл зааж, зохион байгуулалтыг туршиж эхэлж байгаатай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн танилцлаа.  
 
2022-2023 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн хуваарилалтаар хүүхэд нэг бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж, 110 гаруй мянган хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд сургаж эхэллээ. Улсын хэмжээнд 78,345 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж, Ерөнхий боловсролын 854 сургуульд 746,653 хүүхэд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 49,304, 67 их, дээд сургуульд 141,197 оюутан суралцаж байна. 

овсрол, сургалтын байгууллагад 49,304, 67 их, дээд сургуульд 141,197 оюутан суралцаж байна. 

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button