Мэдээ

Аймгуудаас Өмнөговь аймагт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 67 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 41 нь Улаанбаатар хотод, 26 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд 19 аймагт халдвар бүртгэгдээгүй бөгөөд Өмнөговь аймагт 24, Архангай аймагт 2 тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ. 

Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 13 хүүхэд, 2 жирэмсэн эмэгтэй гээд нийт 165 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 612 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн 10 нь нэн хүнд, 38 нь хүнд, 93 хүн хүндэвтэр оноштой байна. 

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button