Гадаад

Bloomberg: Орос дахь ажилгүйдэл хоёр дахин нэмэгдэж болзошгүй

Энэ оны дүнгээр Орос дахь ажилгүйдэл эхний улирлын үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж болзошгүй гэж Bloomberg агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын ажилгүйдлийн төвшин 10 хувийг давж болзошгүй бөгөөд энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт аж. 2022 оны сүүлээр хоёр сая орчим ажлын байр эрсдэлийн бүсэд орж, гагцхүү 2023 онд л нөхцөл байдал сайжирна гэж Bloomberg агентлагийн шинжээчид үзсэн байна.

Орост гуравдугаар сард шинэ ажлын байрны тоо өмнөх сартай харьцуулахад 20 хувиар буурсан байна. Мөн Орос, Украины сөргөлдөөнөөс үүдэлтэйгээр гадаадын компаниуд олноор Оросыг орхин гарсан нь ажилгүйдэл нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж. Гэхдээ Оросын зах зээл дээрх үйл ажиллагаагаа түр зогсоосон гадаадын ихэнх компанид Орос дахь ажилтнуудынхаа цалинг өгсөөр байгаа гэнэ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button