Улс төр

УИХ-ын гишүүн Т.Аубакир чуулганы танхимаас казах түмэнд мэндчилгээ илгээлээ

УИХ-ын гишүүн Т.Аубакир Наурызын баярыг тохиолдуулан УИХ-ын чуулганы танхимаас казах түмэнд мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн түүчээлж ирсэн, Монгол орны өнцөг булан бүрт суугаа казах зон олондоо айлчлан ирж байгаа Нарны баяр Наурызын баярын халуун мэндийг айлтган мэндчилье.

Өдөр шөнө тэнцэж, урин дулаан цаг наашилж, орчлонгийн нэгэн сайхан улиралтай золгож байгаа энэ мөчид та бүхэнтэйгээ УИХ-ын хүндтэй индэр дээрээс мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ жил бид анхны ардчилсан Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ойг тэмдэглэж байна. Өнгөрсөн түүхийн нугачаанд бид үндэсний соёл, уламжлалаа үзэл суртлын хүлээсээр баглаж, энэхүү баяраа тэмдэглэж чадахгүй 50 гаруй жил болж, 1990-ээд онтой золгож байсныг бид мартах учиргүй.

Эдүгээ казах түмэн бид уламжлал соёлоо тээн хадгалж, эрх тэгш боломжоор хангагдсан, улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, эх орныхоо эд эс нь болсон бахархалт түүх бүтээлцэж яваа билээ.

Олон үндэстэн ястны өлгий болсон, нүүдэлчдийн гал голомт, бүрэн эрхт ардчилсан Монгол орныхоо эрх чөлөөт казах түмэндээ урин цаг ирсний бэлгэдэл, Наурызын баярын мэнд дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе” хэмээн мэндчилгээ илгээлээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button