Улс төр

Г.Занданшатар: Сард 5, 10 саяас дээш орлоготой иргэдээс өндөр татвар авах хэрэгтэй

УИХ-ын дарга Г.Занданшатар өндөр орлоготой иргэдээс өндөр татвар авдаг болох хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлжээ. 

Тэрээр “Өндөр орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Өмнө нь 2.5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар авахаар нэмэгдүүлсэн боловч жагсаал цуглаан болоод болиулсан. Хэрэв зөв ойлгуулж чадвал таван сая, 10 саяас дээш сарын орлоготой хүн бол илүү татвар төлдөг зарчим руу шилжих нь зөв. Нийгмийн даатгалын шимтгэл ч гэсэн ялгаагүй. Ингэж байж сангуудын алдагдал буурч, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжинэ” гэсэн байна. 

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button