МэдээНийгэмУлс төр

Хотын дарга Монголын гүйцэтгэх захирлуудын “СЕО” клубийн төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа үндэсний үйлдвэрлэгчид, чадварлаг удирдагч нарын нэгдэл болсон Монголын гүйцэтгэх захирлуудын “СЕО” клубийн төлөөлөгчидтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр уулзлаа.  “СЕО” клуб нь Монгол Улсад эдийн засаг, хууль зүйн таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг шинэ шатанд гаргах, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн механизм бий болгох зорилготой аж.

“Энэ зорилго нь Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай орчинтой болгох, эдийн засгийг сэргээх зорилготой нийцэж байгаа тул бид нэг зүгт харах ёстой” гэж Хотын дарга уулзалтын үеэр онцолсон.

Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл урлаг болон улс төрийн төв. Хөдөлмөрийн насны нийт хүн амын 64.2 хувь, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 69.2 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улсын хөгжил Улаанбаатар хотоос шууд хамааралтай гэсэн үг. Иймээс энэ уулзалтаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотод тулгамдсан зарим асуудлыг боломжит хэлбэрээр хэрхэн хамтран шийдвэрлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагууддаа манлайлал үзүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх бодит боломж, нөхцөлийн талаар ярилцсан юм

Цаашдаа илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломж байгаад уулзалтад оролцогчид санал нэгдэж, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөө бодитой, үр дүнтэй ажлууд хийх, хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button