Мэдээ

Украины асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Өнөөдөр ОХУ-ын талаас цэргүүдээ Украины Одесса хотод байршуулж, хэд хэдэн цэгт пуужин харваад байна. Улмаар удаан хугацаанд эргэлзээ төрүүлээд байсан дайн эхэллээ гэж олон улсын хэвлэлүүд мэдээлээд байгаа юм.

Тэгвэл, 16.00 цагаас Засгийн газар энэ асуудлаар ээлжит бусаар хуралдахаар болжээ. Үүгээр Украин дахь монголчуудын нөхцөл байдал, тэднийг эх оронд нь татах зэрэг асуудлыг хэлэлцэх бөгөөд хуралдааны дараа Б.Батцэцэг сайд мэдээлэл хийх аж.

Украинд 90 орчим монгол иргэн ажиллаж, сурдаг бөгөөд зургаан оюутан буцах хүсэлтээ ГХЯ-нд гаргаад байгаа юм.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button