НийгэмУлс төр

Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:

-Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг  2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр гаргасан. Өдөр тутмын хэвийн амьдралд шилжсэн хэдий ч халдвар хамгааллын дэглэмээ барих, амны хаалтыг тогтмол зүүхийг анхааруулж байна. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад коронавируст халдварын тоо нийслэлийн хэмжээнд 37.1 хувиар буурсан байна. Шинжилгээний эерэг тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос 8.5 хувиар буурсан. Халдварын шалтгаантай нас баралт 50 хувиар буураад байна гэлээ.

Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгов. Эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт хатгалгаа өвчний улмаас эмчлүүлэгсдийн  дунд хүүхэд олон байгаа аж. Томуугийн улмаас эмнэлгүүдийн ор ашиглалт 90-93 хувьтай байна. Түргэн тусламжийн дуудлагын тоо 6.2 хувиар буурсан ч хүүхэд өвдсөн гэх дуудлага 1.9 хувиар нэмэгдсэн  байна. Тиймээс хүүхдийн нэмэлт амбулаторийг ажиллуулсаар байгаа юм.

Коронавирусийн халдварыг бууруулахад хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт учраас цаашид ч байгууллага, салбарын түвшинд анхаарч ажиллахыг санууллаа.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button