Улс төр

МАН-ын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны асуудлаар хуралдана

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр 15:00 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар авлига, албан тушаалыг хэрэгт нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны асуудлаар ажиллаж эхэлсэн. Бид анх удаагаа намын дүрмийн өөрчлөлтөөрөө албан тушаалын болон авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон эдгээдүүдтэй улс төрийн хариуцлагыг тооцож, улс төрийн намаас хасах боломжтой болсон. Аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг улс төрийн нам дотроо улс төр хийх боломжийг нь хясан боогдуулах, хасах дүрмийн заалтаа баталсан. Улс төр хийх сонирхолтой улс төрийн намаар дамжаад төрийн аливаа шатанд сонгогдох сонирхолтой, төр юмуу орон нутгийн бүх түвшинд удирдах ажилд оролцох хүсэлтэй хүмүүст хариуцлага алдсан тохиолдолд ямар ч дэмжлэг байхгүй гэсэн үг.

Манай намын дүрэм өнгөрсөн долоо хоногт Дээд шүүхээр батлагдсан. Ингээд дүрэм батлагдсан өдрөөс эхлээд манай намын Хяналтын ерөнхий хороо энэ асуудлаар ажиллаж эхэлсэн. Гэмт хэрэгт холбогдоод шүүхээр таслагдаад ял шийтгэл эдэлчихсэн, гэмт хэрэгт холбогдсон, шүүхээр таслагдаж байгаа, гэмт хэрэгт холбогдоод хууль хяналтын байгуулагаас шалгагдаж байгаа этгээдүүдийг өөрсдийн мэдээлэл дээр үндэслэн, мөн хууль хяналтын байгууллагууд руу тодруулга авах ажлууд хийгдээд эхэлж байгаа гэсэн үг. Үүн дээр үндэслэж бид шийдвэрүүд гаргана” гэж хэлсэн юм.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button