МэдээУлс төр

Д.Цэнд­­­­­­сүрэн: Увс аймгийг дээрэмчин, тонуулчдаас салгах хэрэгтэй

Увс аймгийн МАН-ын дарга на­­­­рын авлигын гэмт хэргийн та­­­­­­лаар тус аймгийн Засаг дарга асан Д.Цэнд­­­­­­сүрэн мэдээлэл хийлээ.

“Намайг хулгай хийсэн хөрөнгөө Өмнөговь аймагт нуусан мэтээр МАН-ынхан сүүлийн хэдэн хил гүтгэж байна. Завхан аймгийн Сонгино сумаас Тосонцэнгэл рүү чиглэсэн авто замын ажлыг хятадуудтай нийлж завшсан гэж бас гүтгэсэн байсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Увс аймгийн Хяргас нуурын үзүүрийн булгаас Сонгино чиглэл рүү 135 км авто зам, Сонгиноос Тосонцэнгэл чиглэлийн 168 км-ийн авто замын концессын гэрээ 2014 он хийгдсэн байдаг. Энэ аймгийн Засаг даргын тамгын газрын эрхлэх ажил биш. Харин Засгийн газрын эрхлэх ажил. Хөрөнгө оруулалтыг үр дүнтэй болгоход орон нутгийн зүгээс бид хамтарч ажилласан. Төсөл амжилттай хэрэгжээд дууссан. Өнөөдөр Монгол Улсад хамгийн чанартай хэмжээнд хийгдсэн авто замуудын нэг шүү дээ.

Увс аймагт Шилэн дансны хуулийн хэрэгжилт байхгүй, Нийтийн албаны ашиг сонирхлын тухай хууль үйлчилдэггүй цорын ганц аймаг

2012 онд аймгийн даргаар сонгогдохдоо өөрийн томилсон албан тушаалтнуудад хандан авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдох, ах дүү садангаа төрийн албанд авах тухайд хатуу анхааруулсан. 2016 онд ажлаа өгсөн. Өнөөдөр надтай холбож гүтгэлгийн шинж чанартай зүйлүүдийг системтэйгээр цацаж байна. Үнэхээр асуудал байгаа бол би АТГ-т одоо ч шалгуулахад бэлэн. Увс аймгийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй улсуудыг хамтдаа очоод шалгуулъя гэж байна. Би бэлэн байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дээрэмчид Увс аймгийг тонон дээрэмдэж дууслаа. Ямар ч бүтээн байгуулалтын цаана авлига, хээл хахууль явагдаж байдаг” гэлээ.

Түүнчлэн тэрбээр сүүлийн жилүүдэд Увс аймагт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтуудын талаар дурдаж, үүнд авлига маш ихээр дэлгэрч байгааг хэллээ. Увс аймагт Шилэн дансны хуулийн хэрэгжилт байхгүй, Нийтийн албаны ашиг сонирхлын тухай хууль үйлчилдэггүй цорын ганц аймаг гэв. 

Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэнд­­­­­­сүрэн АТГ-т гомдол гаргасан бөгөөд Увс аймгийг дээрэмчин, тонуулчдаас салгаж авах өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар руу явуулна гэлээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button