НийгэмУлс төр

Я.Содбаатар Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүйгээ мэдэгдэв

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын 2015 онд ХОМ-тээ мэдүүлж байсан “Хотол түмэн” ХХК-ийн хувьцааг нь эзэмшдэг “МБҮ трейд” компани Хөгжлийн банкнаас 2018-2023 оны хугацаанд зээл авсан гэх мэдээлэл цахим орчинд тарсан.

Я.Содбаатар 2015 онд ХОМ-тээ “Хотол түмэн” гэх нэртэй компани мэдүүлж, улмаар 2016 онд нэрийг нь өөрчилж, “Конкрет адмикс” болгосон ч одоо тус компанийг эзэмшдэггүй” гэж мэдэгджээ.

Учир нь “Хуулийн этгээдийн нэр олгох журам”-ын 2.3-т “Хуулийн этгээд татан буугдсан, оноосон нэрээ өөрчилснийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш 30 хоногийн дараа тухайн нэрийг өөр нэгэнд олгож болно” гэсэн заасан байдаг тул “Хотол түмэн” гэх нэрийг өөр иргэн авч, компани байгуулсан ажээ.

Я.Содбаатар энэ талаар өөрийн цахим хуудастаа “Сүүлийн үед Хөгжлийн банкны асуудалд намайг холбогдуулан бичих болсон тул залруулга гаргаж байна. Миний бие Хөгжлийн банкны ямар нэгэн зээлтэй холбоогүй бөгөөд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй болохоо хариуцлагатай мэдэгдэж байна.

2015 онд миний ХОМ-д байсан 5669456 тоот регистртэй “Хотол түмэн” ХХК-ийг 2016 онд нэрийг нь өөрчлөн, “Конкрет адмикс” ХХК болгон улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд одоо энэ компаниа эзэмшдэггүй болно.  Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 онд “Хотол түмэн” гэх нэрийг 6298788 тоот регистрийн дугаартайгаар бусдад олгосон байна. Шинээр байгуулагдсан энэхүү компани нь надтай ямар нэгэн холбоогүй болохыг үүгээр мэдэгдэж, залруулга гаргаж байна” гээд дараах баримтыг нийтэлсэн байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button