НийгэмУлс төр

Хөгжлийн банкны асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол явуулна

Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар  Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд хяналт тавьж, шалгах хийх УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн гишүүд болон нэр бүхий сэтгүүлчдийг хүлээн авч уулзаж байна.

Уулзалтаар тэрбээр “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол явуулна. Сонсгол явуулахын тулд 14 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Цаг хугацааны хувьд ирэх гуравдугаар сарын эхээр нээлттэй сонсголоо явуулахад болох байх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар Хяналт шалгалтын түр хороо байгуулах эрх үүсэж байгаа. Энэ дагуу шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр гэрч дуудах, нотлох баримт цуглуулах зэргийг хийж болно. Бүх нийтийн сонсгол явуулж ийм Хяналт шалгалтын хороог байгуулж болно” гэлээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button