Нийгэм

УЛААНБААТАР ХОТЫН ТӨВЛӨРӨЛ

Нийслэл хотод томоохон 111 худалдааны төв бий. Эдгээрт нийт 25,888 худалдаа эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг. Нийт худалдаа эрхлэгчдийн 57 хувь буюу 14,340 нь нийслэлийн томоохон зах, худалдааны төвд байрлаж байна. Үүнд: 1.Нарантуул худалдааны төв- 9500 худалдаа эрхлэгч

2. 100 айл барилгын материалын төв- 770 худалдаа эрхлэгч

3. Хар хорин худалдааны төв- 1800 худалдаа эрхлэгч

4. Бөмбөгөр худалдааны төв- 1640 худалдаа эрхлэгч

5. Барс хүнс барааны зах- 630 худалдаа эрхлэгч тус тус ажилладаг.

Дээрх томоохон зах, худалдааны төвүүд нь нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй бүсүүдээр байршилдаг бөгөөд эдгээр нь авто замын хөдөлгөөний хэт их ачааллыг үүсгэдэг. Өдөрт 35-42 мянган машин үйлчлүүлдэг боловч 3 940 авто зогсоолын багтаамжтай. Мөн өдөрт 140-175 мянга, оргил үед 247 мянган хүн үйлчлүүлдэг. Эдгээр зах худалдаанй төв амарснаар авто замын хөдөлгөөн 14-27 хувь буурдаг.

Харин одоогоор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд зах, бөөний худалдааны төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн, шилжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ Хөшигтийн хөндий Эмээлт, Налайх зэрэг бүсүүдэд худалдаа эрхлэгчдийг үйл ажиллагааны чиглэлээр нь суурьшуулахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button