МэдээНийгэм

ГССҮТ-ийнхөн моринд даруулж хүнд гэмтсэн өвчтөнийг нислэг тэргээр авчирчээ

Сар шинийн баярын өдрүүдэд эрүүл мэндийн салбарынхан амрах чөлөөгүй ажиллажээ. Тэдний нэг ГССҮТ-ийн Мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Г.Ариунболд Өмнөговь аймгийн Манлай суманд моринд даруулсан тархины хүнд гэмтэлтэй өвчтөнийг Улаанбаатарт нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлжээ.

Баярын өдрүүдээр тус эмнэлгийн хамт алсын дуудлага ихтэй, ачаалалтай ажилласан байна. Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, Мэс заслийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар, Хэнтий аймагт тархины гэмтэлтэй хоёр хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт дуудлагаар очиж эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс заслыг хийсэн байна.

Иргэд ихэвчлэн санамсар болгоомжгүйгээс осол гэмтэлд өртдөг аж. Иймд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалж үргэлж сонор сэрэмжтэй байхыг тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд анхааруулав.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button