Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Энэ кабинет цар тахлын үед ажиллаж байгаа нь сайд нарыг илүү хүчгүй харагдуулж, шүүмжлэл өрнөж байхыг үгүйсгэхгүй

Л.Оюун-Эрдэнэ: Энэ кабинет цар тахлын үед ажиллаж байгаа нь сайд нарыг илүү хүчгүй харагдуулж, шүүмжлэл өрнөж байхыг үгүйсгэхгүй

Би ЗГХЭГ-ын даргаар хоёр жил ажилласан. Эхний жилд нь давхар дээлтэй сайдуудаас бүрдсэн кабинетад байсан. Сүүлийн нэг жилд нь Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн давхар дээлтэй байх эрх зүйн орчинд ажилласан. Тэр үед ЗГХЭГ-ын даргын өрөөний ачаалал илэрхий нэмэгдэж байсан.

Нэг үгээр хэлэхэд, парламент дээр асуудлаа авч гарах, нийгэмд ойлгуулах тал дээр мэргэжлийн сайдууд жулдаж байгаа тал бий. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал.

Үнэхээр сэтгэлтэй ажлаа хийж байгааг нь би харж байгаа. Чадахаараа л ажлаа хийж байгаа. Мэргэжлийн сайд нарын тухайд салбартаа хүлээн зөвшөөрөгдөх, улс төрд өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг нь хоёроос дээш сонгогдсон гишүүдтэй харьцуулахад сул байгаа.

Нөгөө талдаа тойрог руугаа алга болохгүй, томилгоон дээр нутгархаад байхгүй давуу тал байна.

Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд ажиллах ёстой. Энэ кабинет цар тахлын үед ажиллаж байгаа нь сайд нарыг илүү хүчгүй харагдуулж, шүүмжлэлтэй асуудал өрнөж байхыг үгүйсгэхгүй.

Цаашид сонгодог парламентын засаглал руу явах нь зүйтэй гэдэгтээ 100 хувь санал нийлдэг. Ингэснээр гишүүдийн тоо, парламентын гишүүн сайд байх нь тоогоор хязгаарлагдах байдал шийдэгдэх ёстой. Холимог тогтолцоо ч орж ирэх ёстой. Ингэж байж нийгэм зөв болно.

Гэхдээ Үндсэн хууль нийгмийн зөвшилцлийн гэрээ. Тиймээс аль нэг нам олонхоороо хүчилж өөрчилдөг асуудал биш. Сөрөг хүчин болон бусад намуудтайгаа ойлголцож, нийгэм хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой гэж үздэг. 

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button