Мэдээ

“Чингис хаан” нисэх буудал дахь шинжилгээний цэгийн тоог нэмэгдүүлж, зорчигчдод шуурхай үйлчлэх үүрэг өгөв

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ажиллаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгчээ.

Тус нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдод дараалал үүсгэж, хүндрэл учруулж буй байдалтай газар дээр нь танилцаад шинжилгээ авч буй цэгийн тоог нэмэгдүүлж, ирсэн зорчигчдыг 2 цаг 30 минутад гаргаж байгааг хурдасгаж 1 цаг 30 минут болгох үүрэг өгсөн байна.

Мөн хил, гааль, мэргэжлийн хяналт, онцгой комиссын холбогдох албаныхантай хийсэн уулзалтаар хамтын үйл ажиллагаагаа сайжруулах, цаашид ачаа тээврийн үйлчилгээ нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулж тус нисэх буудлын удирдлагуудад ачаа тээврийн агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх талаар судалгаа хийх чиглэлийг өгснийг ИНЕГ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button