COVID-19

Улсын хэмжээнд нас баралтын хоёр тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын 1818 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр иргэн эндсэн байна. Нийт тохиолдлоос нийслэлд 1227, орон нутагт 565 нь бүртгэгдсэн. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа 4 781 иргэн байгаа бол үүний 713 хүүхэд, 440 жирэмсэн эх, гэрийн хяналтанд 14 354 иргэн байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдолуудын 1 253 хөнгөн, 2 873 хүндэвтэр, 618 хүнд, 37 нэн хүнд байна. Вакцинжуулалтын хувьд нийт хүн амын 69.7 хувь нэгдүгээр тун, 66.6 хувь нь хоёрдугаар тун, 29.1 хувь нь дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдаад байна. Иргэн Та амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар, өөрийгөө болон гэр бүлээ Ковид-19-ийн халдвараас хамгаална гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button