Мэдээ

Орос Улс Казахстананд цэргийн тусламж үзүүлнэ

Орос болон түүний холбоотнууд Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын эсэргүүцлийн жагсаалыг намжаахад туслахаар цэрэг илгээнэ гэдгээ мэдэгдлээ.Тус улсын хамгийн том хот болох Алматы хотод жагсагчид олон улсын нисэх онгоцны буудлыг эзлэн авч, ерөнхийлөгчийн ордон болон хотын захиргааны байрыг шатаасан байна. Дараа нь эрх баригчид нисэх онгоцны буудлыг эргүүлэн авсан гэж Интерфакс мэдээлэв.Казахстаны банкууд болон хөрөнгийн биржийн үйл ажиллагааг Пүрэв гарагт түр зогсоохоор болжээ. Учир нь халдлагын үеэр санхүүгийн салбарын ажиллагсдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилготой тус арга хэмжээг авч байгааг мэдээллийн алба мэдэгдэв. Тус улсад интернет тасалдаж, утасны сүлжээгүй хэвээр байна. Казахстанд шатахууны үнийн өсөлттэй холбоотой гомдлын улмаас тус улсын баруун хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд жагсаал эхэлсэн ч улс даяар хурдан тархжээ. Эсэргүйцэлд олон мянган хүнийг хамарч байгаа бөгөөд Нурсултан Назарбаевыг эрх мэдлээ өгөхийг уриалав. 81 настай Назарбаев 2019 онд ерөнхийлөгчийн суудлаа шилжүүлсэн ч өөрийн нөлөөгөө хадгалсаар байна.Хямралыг намжаахын тулд Токаев өмнө нь засгийн газраа огцрохыг хүлээн зөвшөөрч, Лхагва гарагт аюулгүй байдлын хэд хэдэн дээд албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрээр мөн Назарбаеваас Аюулгүйн зөвлөлийн тэргүүний албан тушаалд шилжиж байгаагаа хэлээд “юу ч болсон” нийслэлд үлдэхээ амлажээ.Эх Сурвалж: Bloomberg

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button