Мэдээ

Вакцины дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр хийнэ

Коронавирусийн халдварын эсрэг вакцины дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр хийх тухай тушаалын төслийг боловсруулж байгаа тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Тэрбээр “Вакцины гурав дахь тунд зорилтот бүлгийг 48.2 хувь нь хамрагдаад байна.

Вакцины гурав дахь тунг хийлгэсний дараах судалгааны урьдчилсан дүн гарсан. Уг судалгаагаар 2-3 сарын дараагаас титрийн хэмжээ буурч байгаа урьдчилсан дүн гарсан.

Хоёр тун Астра Зенека, нэг тун Файзер хийлгэсэн хүний титр 4.5 сарын дараа 60 хувьд хүрсэн байна. Эхний сард 500-д хүрсэн байсан. Сар сараас буурсаар 50 дээр очсон.

Тиймээс дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр хийх шийдвэр гаргахаар тушаалын төслийг бэлдэж байна.

Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, макс зүүж, гурав дахь тунд хамрагдах хэрэгтэй. Иргэн өөрөө хүсвэл дөрөв дэх тунд хамрагдах боломжийг бүрдүүлнэ” гэв.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button