ГадаадМэдээ

Францад коронавирусийн шинэ мутаци илрүүлжээ

Францын өмнөд хэсэгт коронавирусын шинэ хувилбар бүртгэгдсэн талаар Австрийн Heute сонин мэдээллээ. Камерунаас Франц руу буцаж ирсэн жуулчдаас вирусний шинэ хувилбар илэрсэн байна. Мэргэжилтнүүд уг вирус Камерунд тархсан байж болзошгүй гэж үзэж байна

Марьсель хотын эрүүл мэндийн ажлчид вирусний шинэ хувилбарыг B.1.640.2 гэж тэмдэглэжээ. Францын эрдэмтдийн хийсэн судалгаагаар шинэ хувилбарт 46 мутаци илэрсэн гэсэн. Халдварлах чадвар болон хэр зэрэг аюултай талаар одоогоор тодорхойгүй байна.

Францын өмнөд хэсэгт шинэ мутаци илэрсэн талаар өчигдөр Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ.

Эх сурвалж:ТАСС

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button