МэдээНийгэм

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНАГДАВ

Шинэ оны босгон дээр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт чин сэтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг албан хаагчдыг төрийн дээд одон, тэмдгээр шагнаж урамшууллаа.

Байгаль орчны салбарт 15 жил идэвх зүтгэлтэй ажиллаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулж 2019, 2020 онуудад 31 газрыг тусгай хамгаалалтад авч, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 4 хувиар нэмэгдүүлж, Улсыг тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 21 хувьд хүргэхэд сэтгэл, зүтгэл гарган ажилласан гавьяаг нь үнэлэн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ганболдын Энхмөнхийг Алтан гадас одонгоор шагнав.

Тусгай хамгаалалттай газар нутгийг удирдлагын газрын мэргэжилтэн Батхуягийн Энхгэрэл, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Түмэнжаргалын Төрбадрах нарыг Байгаль орчны салбарт 10 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгааг нь үнэлэн Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагналаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жолооч Шарав-Арилдын Цолмон 2016 оноос хойш төрийн албанд сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгааг нь үнэлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр шагнаж урамшууллаа.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Санал болгох

Close
Back to top button