Мэдээ

Энэ сард нийтдээ 256 халдварын тохиолдол гадаад улсаас зөөвөрлөгдөв.

Дэлхий улс орнуудад коронавирусийн Омикрон хувилбарын тархалтын улмаас өвчлөл эрс нэмэгдэж буй. Энэ үед манай улсад гадаадаас зөөвөрлөгдөх халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна.

Энэ долоо хоногт л гэхэд халдварын гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол 60-аар нэмэгджээ. Цар тахал гарснаас хойш манай улсад өнөөдрийн байдлаар гаднаас зөөвөрлөгдсөн халдварын нийт 1,230 тохиолдол бүртгэгдээд байгаа бол энэ сард нийтдээ 256 халдварын тохиолдол гадаад улсаас зөөвөрлөгдөв.

Гэхдээ дээрх тохиолдлууд Омикрон хувилбар биш бөгөөд манай улсад одоогоор бүртгэгдээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа.

Гаднын зарим улс орон Омикрон хувилбарын дэгдэлтийн улмаас хилээ хаахаас эхлээд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Харин вакцины дархлаа сэргээх нэмэлт тун тус хувилбараас үр дүнтэй хамгаалж буйг Pfizer, BioNTech компаниуд мэдэгдээд байгаа юм.

Ташрамд дурдахад, манай улсад өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн халдварын тоо нийтдээ 390,191 хүрчээ. Үүнээс 388,596 нь дотоодын халдвар бөгөөд дотоодын халдварын дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button