Нийгэм

“Гоожингийн өндөр” түүхэн барилгыг нийслэлийн хамгаалтад авлаа

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 1032 тоот захирамжийг гаргасан. Энэ нь нийслэлийн хотын түүх, соёлын дурсгал, Ерөнхий сайд асан Т.Намнансүрэнгийн амьдарч байсан “Гоожингийн өндөр” түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг.

Нийслэлийн түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж 1914 онд барьсан, БЗД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр давхар “Гоожингийн өндөр” барилгыг эвдэх, гэмтээхээс сэргийлж цагдаагийн хамгаалалтад шуурхай авахыг үүрэг болгов.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын анхны хийц, хэлбэрийг алдуулахгүйгээр сэргээн засварлахыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулах,
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрыг музейн чиглэлээр ажиллуулах бэлтгэл ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан хангах,
Түүх, соёлын үл хөдлөх дурсгал байршиж буй газарт бичил цэцэрлэгт хүрээлэн тохижуулах ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулах,
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хууль зөрчин бусдын өмчлөлд шилжүүлсэн асуудлыг судалж, шалгуулж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгох
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:
-Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэн, Д.Сүхбаатар жанжин ажиллаж, амьдарч байсан, Богд хаан энд барилгад 50 гаруй хоног хоригдож байсан.

Монголын түүхийн эгзэгтэй цаг үеийг илэрхийлдэг түүхэн барилгыг нийслэл хамгаалалтад авч, сэргээн засварлах шийдвэр гаргалаа.

Цаашдаа нийслэлийн зүгээс хотын өв соёлыг залууст өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллана.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button