COVID-19

Сүүлийн 24 цагийн Ковид-19 халдварын нөхцөл байдал

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд Ковид-19 халдварын 248 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн эндсэн байна. Үүнээс нийслэлд 167, орон нутагт 74 тохиолдол илэрсэн бөгөөд хөнгөн 703, хүндэвтэр 1 086, хүнд 229, нэн хүнд 35 иргэн байна. Нийт хэвтэн эмчлүүлж буй 2 053 иргэн байгаа бөгөөд 317 хүүхэд, жирэмсэн эх 102, гэрийн хяналтанд 3 637 болжээ. Өнөөдрийн байдлаар нас баралт нэг бүртгэгдсэнээр нийт нас баралтын тоо 1 981 боллоо.
Вакцинжуулалтын хувьд нэгдүгээр тунд нийт иргэдийн 69.6 хувь, хоёрдугаар тунд 66.5 хувь, дархлаа сэргээх нэмэлт тунд 27.0 хувь хамрагдсан байна. Иргэн та амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ КОВИД-19-ийн халдвараас хамгаална гэдгийг эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button