Нийгэм

Нийслэлийн захиргаа Яармаг руу нүүж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар хотын захиргааны шинэ байр болох Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагт барьсан шинэ барилга руу нүүж эхэллээ.

Хангарьд ордонд байрлах алба, нэгжүүд нэг өдөр нүүж амжихгүй тул өнөөдрөөс эхлэн ээлжлэн нүүж байгаа аж.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу энэ ондоо багтаж нүүж дуусах юм.

Хотын захиргааны шинэ цогцолборыг инновац, технологийн төв болгох саналыг 2019 онд гаргаж байсан бөгөөд засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн захиргааг нүүлгэхгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button