Мэдээ

ЭМЯ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй хөгжиж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зүтгэн олон сайхан бахархам амжилт гаргаж байна. Жил ирэх тусам Монголдоо эмчлэх боломжгүй өвчний тоог цөөрүүлж, орчин үеийн дэвшилтэт оношилгоо эмчилгээний техник технологийг нэвтрүүлэн дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлэн хичээн ажиллаж иржээ. Түүхт 100 жилийн ойгоо тохиолдуулан өнөөдөр ЭМЯ болон Монголын Үндэсний музей хамтран ажиллах гэрээ байгууллаа.


Энэхүү гэрээгээр эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжил, ололт амжилтыг илтгэсэн, ач холбогдол бүхий, дахин давтагдашгүй соёлын үнэт зүйлс, баримт материал, үзмэр, цуглуулгыг мэргэжлийн өндөр түвшинд хадгалах, баяжуулах, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд дэлгэн танилцуулах, сурталчлахтай холбоотой харилцааг зохион байгуулна. Цаашид “Эрүүл мэндийн салбар”-ын музейн сан хөмрөг бий болгох зорилготой аж.

Энэ үйл ажиллагаанд ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button