Мэдээ

Малайзад болсон үерийн улмаас 8 хүн амиа алдаж, 41 мянган хүн дүрвэжээ

(CNN) Өнгөрсөн амралтын өдрүүдэд Малайзад болсон үерийн улмаас найман хүн нас   барсан талаар эрх баригчид даваа гарагт мэдэгдэл хийсэн. Малайзын зүүн эрэгт жил бүрийн 10-н сараас 3-н сарын хооронд борооны улиралд үер болох нь элбэг байдаг. Гэвч баасан гаригт эхэлсэн их хэмжээний адар борооны улмаас үер болж онгой байдлын албаныхан ажиллаж байна. Үеийн усанд сүйдсэн дүрс бичлэгүүдийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ

Малайз улс арми болон онгой байдлыг албыг долоон муж даяар дайчилж эхэлжээ. Тус улсын хамгийн чинээлэг, олон хүн амтай бүс болох Селангорт хамгийн их үерт авчжээ. Селангорын цагдаа нар даваа гарагт үерийн улмаас найман хүн амиа алдсан гэдгийг тус улсын Бернама агентлаг мэдээлэв.

Завь болон аврах хүн хүч дутмаг байгаагаас аврах ажилд саатаж байшин, орон сууцны барилгуудад хүмүүс дарагдсан хэвээр байна. Селангорын ихэнх хэсэгт утасны сүлжээ тасарсан тул өөр хэдэн хүнийг аврах шаардлагатай байгаа нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.

Үерийн улмаас гамшигт нэрвэгдсэн муж даяар 41,000 гаруй хүн дүрвэсэн бөгөөд арван гаруй хүн сураггүй алга болсон талаар тус улсын мэдээллийн агентлаг мэдээлжээ. Дүрвэгсдийн 19,000 гаруй нь Селангортой хөрш зэргэлдээ орших Паханг мужийн иргэд байжээ. Ням гарагт Ерөнхий сайд Исмаил Сабри Якоб үерийн дараах сэргээн босголтын ажилд 23 сая долларын тусламж үзүүлэхээр болжээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button