Мэдээ

Өмнөд Солонгост дахин халдварын тоо огцом өслөө

СӨҮЛ- Өмнөд Солонгос улсын эдийн засаг сэргэж эхэлснээс хойш долоо хоногийн дараа халдварын тоо өмнө нь байгаагүй өссөн байна. Иймд халдварын тархцыг хумихын тулд засгийн газраас хязгаарлалт тавиад байна.

Лхагва гарагт нийт 7,850 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тахал эхэлснээс хойших хамгийн өндөр тохиолдол бүртгэгдсэн байна. Вирус тархах тусам Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг шүүмжлэх хандлага нэмэгдэж, гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд халдварын тоо нэмэгдэх нь магадлалтай гэж үзэж байгаа юм.

Ерөнхий сайд Ким Бу Кюм пүрэв гарагт хэлэхдээ, засгийн газар бямба гарагаас эхлэн хоёр долоо хоногийн турш хувийн цугларалт, рестораны цагийн хуваарийг чангатгана. Засгийн газар зургаан хүнтэй хувийн цугларалт хийх дээд хязгаарыг дөрөв болгож бууруулж, зоогийн газрууд оройн 21:00 цагт хаах ёстой гэсэн дүрмийг дахин хэрэгжүүлж эхлэв.

Ерөнхий сайд уулзалтын үеэр “эмнэлгийн нөөц, вакцинжуулалтыг эрчимжүүлж хямралыг даван туулахын тулд чадах бүхнээ хийж байна, гэхдээ үүнд тодорхой хугацаа хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ.

Лхагва гарагт халдвар авсан хүмүүсийн 30 хувь нь 60 ба түүнээс дээш насныхан, 19 хувь нь 60-69 насныхан өвдсөн байна. Халдварын тоо ингэж өссөн нь вакцины үйлчлэх хугацаатай холбон тайлбарлаж байна. Өндөр настнууд хүнд хэлбэрээр өвдөх эрсдэл өндөр байна. Пүрэв гаригт нэг өдрийн дотор 62 хүн нас барсан байна. Сөүлд халдварын тохиолдлын 76 хувийг эзэлж байна.

Эрүүл мэндийн яамнаас хувийн байгууллага, компаниудыг онлайнаар ажиллахыг уриалжээ. Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн комиссар Жон Юн Кён пүрэв гарагт хийсэн хэвлэлийн хурлаар “хэрэв нөхцөл байдал улам дордвол энэ сард өдөрт 10 мянга, дараа сард 20 мянгад хүрч болзошгүй” гэдгийг мэдэгдсэн юм.

Өмнөд Солонгосын хувьд хүн амын 70 гаруй хувийг вакцинд хамруулсан тул арван нэгдүгээр сарын нэгнээс ресторан болон бусад байгууллагуудад тавьсан ковид-19 хязгаарлалтыг цуцалсан юм. Гэвч сар гарны хугацаанд шинэ тохиолдлын тоо тав дахин нэмэгджээ. Засгийг газраас нас баралтыг бууруулахын тулд хязгаарлалтыг дахин сэргээхээс өөр аргагүй гэж үзэж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд нэмэлт тунд зургаан сарын дараа хамрагдахын санал болгож байсан бол даваа гаригт удирдамжаа өөрчилж гурван сар болгон бууруулсан байна.
Даваа гарагт Өмнөд Солонгос ресторан, кино театр, хөл хөдөлгөөн ихтэй сургууль, номын сан болон бусад газруудад нэвтрэхийн тулд вакцин хийлгэсэн эсвэл шинжилгээ өгөхийг шаардаж эхэлжээ. Байгууллагууд дээрх шаардлагыг биелүүлээгүй бол үйл ажиллагааг зогсоох, 1.5 сая воны торгууль төлөх бол иргэд 100 мянган воны торгууль ногдуулах юм.
Эх сурвалж: asia.nikkei

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button