Мэдээ

Б.Болор-Эрдэнэ: Ирэх онд 100 орчим байгууллагын 1,000 гаруй үйлчилгээг E-Mongolia-д оруулахаар төлөвлөж байна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: 2021 онд e-Mongolia-аар 600 үйлчилгээ авч болно. Энэ жил жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, иргэний үнэмлэх дахин авах, гадаад пасспорт дахин авах, шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа, дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаарх цагдаагийн байгууллагын санал зэрэг үйлчилгээнүүдийг хамгийн их авсан байна.

Энэ оны онцлох үйлчилгээ нь хуулийн этгээдийн “e-Mongolia”-аар байгуулах боломжтой болсон. Хоёр сарын хугацаанд 356 хуулийн этгээд байгуулагдсан байна. Мөн цэргийн бүртгэлийн үйлчилгээг “e-Mongolia”-д нэмлээ. Онлайнаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой болсон.

“e-Mongolia” нийт 6.5 сая үйлчилгээ үзүүлснээс 56 хувь нь Улаанбаатар хотод, 44 хувь нь хөдөө орон нутгаас үйлчилгээ авчээ. Лавлагаа, тодорхойлолт авахад өмнө нь хоёр цаг зарцуулдаг байсан бол одоо хоёр минут зарцуулдаг болсон. Хөндлөнгийн судлаачдын үзэж буйгаар энэ жил 65 тэрбум төгрөг хэмнэсэн байна.

Ирэх онд 100 гаруй байгууллагын 1000 гаруй үйлчилгээг нэмж оруулахаар төлөвлөж байна. Энэ үйлчилгээний жагсаалтыг иргэдээс ирсэн саналын дагуу оруулах болно. Үйлчилгээний байгууллагууд цахим бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг болох асуудлыг ярьж байна. 2022 онд гадаадад суугаа монголчуудад болон Монголд суугаа гадаадын иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутаг, алслагдсан газар нутагт амьдардаг хүмүүст үйлчилгээгээ хүргэхийн тулд зорьж ажиллана.

Орон нутаг бүр өөрийн гэсэн үйлчилгээтэй байдаг. Одоо найман аймгийн 498 үйлчилгээ e-Mongolia-д ороод байна. Ирэх жил 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээг нэмж оруулна. Мөн шуудангийн үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button