Мэдээ

Өнөөдөр нас баралтын хоёр тохиолдол бүртгэгдлээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 267 тохиолдол бүртгэгдсэнээс 5 тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Бүртгэгдсэн тохиолдолын 160 нийслэлд, 102 орон нутагт илэрсэн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барснаар нийт нас баралтын тоо 1970 болжээ.

Нийт хэвтэн эмчлүүлж буй 2454 хүнээс 489 нь хүүхэд, 99 нь жирэмсэн эх байна. Гэрийн хяналтанд 4583 хүн байгаа аж. Харин вакцинжуулалтын хувьд нэгдүгээр тунд хүн амын 69,6 хувь, хоёрдугаар тунд 66,4 хувь хамрагдаад байгаа бол дархлаа сэргээх тунд 26,1 хувь нь хамрагдсан байна. Мөн нас барсан тохиолдолын ихэнхи хувийг Зүрх, судасны өвчин эзлэж банйа. Ингээд иргэн та амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ КОВИД-19-ийн халдвараас хамгаална

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button