Мэдээ
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 335 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, 1 ХҮН НАС БАРЛАА

Сүүлийн 24 цагт Коронавируст халдварын пср шинжилгээгээр 335 шинэ тохиолдол батлагдаж, 1 хүн нас барсан байна.
Улаанбаатар хотод 191, орон нутагт 138 тохиолдол тус тус бүртгэгдсэн бол зөөвөрлөгдсөн тохиолдол 6 бүртгэгдсэн байна.
Нас барсан иргэдийн насны хувьд 80-с дээш насны 1 хүн барсан байна. Нас баралтын шалтгаан нь архаг хууч өвчтэй болон ковидын хавсарсан 1 нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралт 1,966 боллоо.
Коронавируст халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн биеийн байдал:
Хөнгөн: 1,008
Хүндэвтэр: 1,443
Хүнд: 289
Нэн хүнд: 52 хүн эмчлүүлж байна.
ЭМЯ-наас “Иргэн Та амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ Ковид-19-ийн халдвараас хамгаална” хэмээн уриаллаа.