Мэдээ

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО ИЛТГЭЛИЙГ ЗАДАЛЖ ҮЗВЭЛ (нийтлэл-2)

МАН-ын 30-р их хурлын индрээс ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийн илтгэлийг анх удаагаа шахуу ихэд тоож, анхааралтай сонсоод дахиж барьж шинжлэн уншиж үзсэн маань бараг анхных болов уу. Яагаад гэвэл энэ илтгэл нэлээд прагматик санагдсан болоод тэр юм. Хэдийгээр социалист систем ноёрхож байсан БНМАУ-ын үед Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх…зэрэг төрийн тэргүүнүүдийн илтгэл “ Энхрий хайрт нам, засаг… гэх үгсээр эхэлж баахан уриа хэлэх ч үндсэн санаа нь прагматик, илүү аж ахуйн чигтэй, ард түмнийхээ аж амьдралыг хэрхэн дээшлүүлэх зорилт, төлөвлөгөө голлосон байдаг байжээ. Тэгээд ч тэр цагт таван жилийн төлөвлөгөө гэж тодорхой цаг хугацаатай хөгжлийн төлөвлөгөө байсан учир тухайн илтгэлд дурдагдсан тоо баримт, шүүмжлэл, төлөвлөгөө зэрэг нь худлаа хэлж болохооргүй, илүү бодтой байжээ. Яагаад гэвэл тэр илтгэлийг тавьсан өдрөөс эхлэн ирэх таван жилд илтгэлд дурдагдсан зүйлс биелсэн эсэхийг дүгнэдэг учир хий сурталдах арга байгаагүй юм.  

Энэ удаагийн ерөнхий сайдын илтгэл тийм өнгө аястай, бодот зүйл илүү туссан, өнөөгийн байдлаа илэн далангүй тоо баримттай дурдаад яг араас нь үүнийг хэрхэн шийдэх арга замаа товч бөгөөд тодорхой өгүүлсэнбайсан нь анхаарал татсан учир  түүний илтгэлийг задлах гэж хичээлээ. Гэхдээ энэ задаргаа бол зөвхөн хуралд сууж дээрх илтгэлийг сонссон МАН-ын гишүүдэд бус нийт ард олонд зориулсан задаргаа гэдгийг эхлээд тодотгох нь зүйтэй буй за. Нийтлэлч хүний үүрэг ч ийм буюу.

Ерөнхий сайд илтгэлийнхээ эхэнд манай нам хэрхэн 100 жилийн өмнө үүсэн байгуулагдсан ууган улс төрийн хүчин болох тухай хийгээд 100 жилд хийж бүтээсэн ахмадуудынхаа гавьяаны тухай, 1990 оны ардчилсан хувьсгал хүртэлх бүтээсэн  зүтгэлийн тухайд дурдаад өнөө цагт эдийн засгийн тусгаар тогтнол алдагдсан  талаар ингэж хэлжээ.

“…Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна. Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ…” гэж үндсэн санаагаа эхэлжээ.

Энэ хэсгийг задалж тайлбарлах нь илүүц бөгөөд бид урд хөршөөс эдийн засгийн хувьд (экспортын 92 хувийг зөвхөн урд хөршрүү экспортлодог) хараат байгаа нь хил хаасан энэ үед хүн бүрд мэдрэгдсэн төдийгүй хойд хөршөөс шатахууны бүрэн хараат буйг бензин шатхуунгүй болсон өдрүүдэд биеэр ойлгож ухаарсан учир нэмэлт тайлбар хэрэггүй биз ээ.

Тэгээд ч энэ илтгэлийн гол утга учир эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал гэдгээ эхлээд дурдаад гол зүйлээ үүнд хандуулж буйгаа Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлого  хэмээн онцлон тодотгожээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button