COVID-19

Г. ЗАНДАНШАТАР: ВАКЦИН СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ГЭСЭН ЗОРИУДЫН ОЛНЫГ ТӨӨРӨГЛДҮҮЛСЭН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛЖ БАЙГАА НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ЗҮЙЛ

    Дельта давалгаа зүүн болон баруун Европын улс орнууд,хөрш орон болох ОХУ-д шинэ дельта хувилбарын вариант ч бас яригдаж эхэллээ. Дельта давалгаа вакцины хамралт бага байгаа улс орнууд байдлыг их хүндрүүлж байна гэж үзэж байна. Энэ эрсдэлт байдлыг даван туулах хамгийн үр дүнтэй арга бол “Бүүстэр” тун гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа юм. Вакцины гуравдахь тундаа хамрагдсан улс оронд байдал өөр байна гэсэн судалгаа байна. Жишээ нь: Израль улсад гуравдахь тунд хүн амын 30 хувийг хамруулснаар тохиолдолын тоо 80 хувь буурсан, Их Британи улс- Хүн амын 20 хувийг хамруулснаар тохиолдолын тоо 10 хувь, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс нас баралт- 15 хувь буурсан, Хөрш орон болох БНХАУ иргэдээ мөн вакцинд эрчимтэй хамруулж эхэлсэн байна.

    Харин Монгол улсын хувьд хүн амын 17 хувийг хамруулснаар тохиолдолын тоо нэгдүгээр сарын өмнөх үетэй харьцуулахад 60 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн эмнэлэгийн орны ачаалал 40 хувь буурсан тоон үзүүлэлт байна. Япон улсын эрдэмтдийн судалгаагаар Файзер, Модерна вакцин нь сайн үр дүнтэй гэж яригдаж байгаа ч хоёрдугаар тунгын дараа Антиботи буюу эсэргүүцэл үүссэн хувь хэмжээ 50-аас дээш хувьтай буурсан болох нь батлагджээ. Ийм учраас Бүүстэр тундаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button