Мэдээ

Л. Оюун-Эрдэнэ: БИД БОЛ ҮНДСЭН ХУУЛИАР НЭГДМЭЛ УЛС, МОНГОЛЫН ШИНЭ 30 ЖИЛ ӨӨРӨӨР ЭХЛЭХ ЁСТОЙ

2022 оны нэгдүгээр сараас эхлээд хуулийн дагуу Ерөнхий сайд, засаг дарга нар шууд хариуцлага тооцдог эрхзүйн орчин нээгдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй 32 хүн ажлаас чөлөөлөгдсөн. Иргэний нисэх, геодез, миат, эрдэнэс монгол зэрэг газруудын асуудлуудыг бүгд мэднэ. Мөн өнгөрсөн хугацаанд авилгал, албан тушаалтны хэрэгтэй холбоотой 87 хүний асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Манай Улсын хувьд 30 жил тогтворгүй, хэлсэн амандаа хүрдэггүй улс байж ирсэн одоо энэ бүгдийг таслан зогсооно. Бид бол үндсэн хуулиар нэгдмэл улс юм. Засгийн газар шийдвэр гаргаад биелүүлэхгүй бол шууд ажилаа өгөх хэрэгтэй. Өнгөрснөөр биш шинэ 30 жил өөрөөр эхлэх ёстой.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button