Мэдээ

ВАКЦИНЫ ГУРАВДУГААР ТУНД 50 ХУВИАС ДЭЭШ ХАМРАГДВАЛ ШАР ТҮВШИН РҮҮ ШИЛЖИНЭ

Монгол Улс наймдугаар сараас эхлэн зорилтод бүлгийн иргэдийг вакцины гуравдугаар тунд хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны нийт хүн амын 25 хувь вакцины гуравдугаар тундаа хамрагдсан байна. Нийт хүн амын 50-аас дээш хувь вакцины гуравдугаар тунд хамрагдвал шар түвшин рүү шилжихийг Ерөнхий Сайд Л.Оюун-эрдэнэ мэдэгдсэн. Энэ хүрээнд Ерөнхий Сайд вакцинжуулалтын цэг дээрх нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцсан. Оюутнуудыг идэвхтэй хамруулахын тулд МУИС номын сан дээр дархлаажуулах цэг ажиллажээ. Мөн цаашдаа сургуулиуд дээр явуулын цэг ажиллах юм. Өчигдрийн байдлаар 700 гаруй оюутан залуус нэмэлт тундаа  хамрагдсан бол өнөө өглөөний байдлаар 170 гаруй оюутан хамрагджээ.

Монгол улсын  хувьд эртнээс вакцинжуулалт хийснээр хатуу хөл хорио тогтоогоогүй, хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн. Долоо хоногт халдварын тоо 20 хувиар буурч, эмнэлгийг ачаалал багассан талаар эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.  Вакцины үйлчлэл багасаж байгаа учир нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ иргэддээ уриаллаа. Ингэснээр халдварын давлагаа үүсэхээс сэргийлэх, хөл хорио тогтоохгүйгээр эдийн засгаа сэргээх, алхам алхмаар энгийн амьдралдаа орох боломжтой юм.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button