Мэдээ

60-аас дээш насны иргэд бол таваас зургаан сарын дараа халдварт өртөж эхэлсэн байгаа

2021 оны хоёрдугаар сард 2 тун вакцин халдвараас 90 гөруй хувь хамгаална гэж ЭМЯ, ХӨСҮТ мэдээллэж байсан. Гэтэл өнөөдөр 600 гаруй мнган хүн халдвар авсан үзүүлэлттэй байна. Яагаад бидэнд гуравдугаар тунг хийх шаардлага гарав.

Эртэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О. Батбаяр: Ковид-19 вирус мутацид орсон, эртэмтэдийн тооцоогүй олон зүйл гарч ирсэн. Эрдэмтдийн гол анхаарал татаж байгаа хүчин зүйл бол яагаад Гепатитний вакцин 20 жил дархлаа тогтоож чадаж байхад Ковид вирусын вакцин дөрвөөс таван сарын дараа дархлааны түвшин буурч байна гэдэг асуудал монголын төдийгүй дэлхийн эртэмтдийн анхаардыг татаад байна.

Ковидын вакцин 3-4 сарын дараа дархлаа тогтоох байдал буурч, үйлчлэл багсаж байна гэсэн судалгаа хаана гарсан байгаа вэ?

Энэ оны дөрөв ба тавдугаар сараас Оксфордын их сургуульд хийсэн судалгаа байгаа. Энэхүү судалгаанаас харахад хоёрдугаар тунгын вакцин хийлгэснээс гурван сарын дараачаас Файзер, Астразеника вакцины халдвар хамгаалах үр нөлөөлөл буурч эхэлсэн байгаа. Израль Улсад ч мөн адил ийм үр нөлөө гарсан. Тус улсад Файзерын хоёр тунд эхэлж хамрагдсан 60-аас дээш насны иргэд бол таваас зургаан сарын дараа халдварт өртөж эхэлсэн байгаа. Мөн энэ үед тус улсад Дельтагын давалгаа эхэлсэн байна.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д. Баярболд: ЭМЯ-ны зүгээс хоёрдугаар тунг хийлгээд дархлаа тогтоц ямар байна вэ? гэсэн үндсэн дээр иргэдэд судаалгаа хийж үзсэн байгаа. Уг судалгааг Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон ХӨСҮТ-ийн эртэмдтийн хийсэн судалгаан дээр үндэслэж гаргасан байгаа. Энэ судалгааны үр дүнд хоёрдугаар тунг хийлгэсний дараа 28 дахь хоногт дархлаа өндөр байсан бол 60, 90 дэхь хоног дээрээс буурч байгаа судалгаа гарсан учраас дархлаа тогтоц зохих түвшин дээр байгаа дээр нь нэмэлт тунг хийлгэх нь зөв гэж үзэж байгаа.

Мөн гуравдугаар тунгын гол зорилго бол цусанд байгаа эсрэг биеийг нэмэгдүүлэхдээ биш хамгийн гол нь санамжын эсүүдийг энэ вирусыг орж ирэхэд нь богино хугацаанд таниад эсрэг биеийг үйлдвэрлэх дархлааны хариу урвалыг өдөөх санамжыг бататгахад оршиж байгаа гэлээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button