Мэдээ

Херо энтертайнмент Бямбын Ринчений тухай баримтат уран сайхны нэвтрүүлэг хийжээ

Херо энтертайнментын уран бүтээлчид БНМАУ-ын Төрийн шагналт, академич, нэрт эрдэмтэн, зохиолч Бямбын Ринчений тухай баримтат уран сайхны нэвтрүүлэг хийсэн байна.

Энэхүү нэвтрүүлгийг Б.Ринчений гуч хүү шарк Г.Амартүвшин хөтөлж, Б.Ринчений хүү Р.Барсболд, ач Ж.Ганибал, Б.Дэнзэн, Б.Лигдэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач Ц.Цэрэн, С.Батчулуун, Б.Ринчений шавь, Төрийн шагналт, доктор, профессор Ц.Шагдарсүрэн нар оролцож, их эрдэмтний туулсан замнал, судалгааны ажлын тухай сонирхолтой судалгаа, дурсамжаа ярилцжээ.

Б.Ринчений дүрийг Төрийн шагналт, Харанга хамтлагийн аргил гитарчин Ц.Чулуунбат бүтээжээ.

Академич Б.Ринчен монгол хэл аялгуу, түүх соёл, утга зохиол, ардын билиг хэмээх аман зохиол, угсаатны зүй, бөө судлал, нэр томьёо зэрэг монголын судлалын бараг бүх салбараар эрдэм шинжилгээний ганц сэдэвт бүтээл, ном, товхимол, өгүүлэл, тэмдэглэл хэдэн зууг монгол, франц, англи, орос, герман, польш, мажар, чех зэрэг хэлээр бичсэн нь монголоос гадна гадаадын олон оронд хэвлэгджээ. Б.Ринчений эрдэм номын үйл ажиллагааг эрдэмтэн, зохиолч, орчуулагч, сэтгүүлч, сурган хүмүүжүүлэгч гэсэн таван үндсэн чиглэлээр судлан үздэг билээ.

Үндэсний ухамсрыг эерэгээр төлөвшүүлэн нийт үндэстнээ чиглүүлэн хөтөлж, монгол үндэстэн хэл, соёлоо хамгаална гэж Б.Ринчен үздэг байсан тухай энэ нэвтрүүлэгт онцолжээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button