МАН-н түүхТөв Хорооны гишүүд

Цэдэндамбын Готов

Албан тушаалБНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга
 Огноо1964.12.24 – 1990.03.12
ӨмнөхНямын Лувсанчүлтэм
ДараахьЧовдронгийн Дашдэмбэрэл
Төрсөн нь1921.01.28, Монгол Улс, Түшээт хан аймаг, Дайчин вангийн хошуу (Булган аймаг, Сайхан сум)
Нас нөгчсөн нь2012, Монгол Улс, Улаанбаатар хот
ГэргийЦадмидын Басдарий
Улс төрийн намМАХН, МАН
БоловсролМонгол Рабфак ЗСБНХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургууль ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн Ухааны Академи

Цэдэндамбын Готов (1921.01.28 – 2012) — БНМАУ-ын төрийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргаар 1964-1990 онд 26 жил ажиллажээ.

ГЭР БҮЛ, БАГА НАС

1921 оны нэгдүгээр сарын 28-нд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу (Булган аймаг, Сайхан сум)-нд мэндэлсэн. Эцэг нь Алтан ургийн тайж Цэдэндамба (?-1921), эх нь А.Жүгдэр. Эцэг тайж Цэдэндамба 1921 онд цагаантан генерал Резухин-ы цэргүүдэд алагдсан.

БОЛОВСРОЛ 

Ц.Готов 1932-1935 онд Булган аймгийн төвд тэнхимд суралцсан. 1936-1941 онд ЗСБНХУ-ын Эрхүү хот дахь Монгол Рабфакийг төгсч, багшийн мэргэжил эзэмшсэн. 1946-1950 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуульд суралцаж, төгссөн. 1955-1959 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид доцент В.В.Лезин-ий удирдлагаар “Монгол оронд үндэсний сэхээтэн бүрэлдэн буй болсон нь” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ (1941-1964)

1941-1944 онд Булган аймгийн дунд сургуульд түүх-дэлхийн байдлын багш,

1944-1945 онд Гэгээрлийн яамны заах аргын хэлтэст мэргэжилтэн,  1945-1946 онд өөрийн хүсэлтээр Багшийн сургуульд түүхийн багш,  1950-1955 онд Намын дээд сургуулийн түүхийн багш, хичээл ангийн эрхлэгчээр ажилласан.

1959-1960 онд Намын дээд сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Намын дээд сургуулийн захирал Ч.Сүрэнжав түүнийг Намын дээд сургуулийн орлогч захирлаар томилуулахыг хүссэн ч Ц.Готов удирдах ажлын туршлагагүй гэдэг үндэслэлээр татгалзажээ.

1960-1961 онд МУИС-ийн декан,

1961-1964 онд МУИС-ийн эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн проректор, МУИС-ийн Намын хорооны дарга,

1964.06-12 сард МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүхийн институтын эрдэмтэн, нарийн бичгийн даргаар ажилласан.

АИХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА (1964-1990)

1964 оны намар Хэнтий аймагт Идэрмэгийн тойрогт явагдсан нөхөн сонгуулиар БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон.

АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу Ц.Готовын 50 насны ойг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. 1971.01.28

1964 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт эхэлсэн Ардын Их Хурлын чуулганаар Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар сонгогдсон. Тэрээр мөн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн шагналын хорооны дарга, “Ардын төр” сэтгүүлийн эрхлэгчээр хавсран ажиллаж байжээ.

1966-1990 онд МАХН-ын Төв Хорооны гишүүн байсан.

1987 онд БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Пэн Чун Монголд айлчлахад хүлээн авч уулзсан нь хоёр улсын харилцаа сэргэх дипломат алхам болжээ.

Ц.Готов. 1990 он

Ардчилсан хувьсгалын дараа 1990 оны 03 дугаар сард БНМАУ-ын АИХ-ын 11 удаагийн сонгуулийн 8-р чуулганаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, тэтгэвэрт гарсан.

ШАГНАЛ

Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2 удаа), Алтан гадас одонгоор шагнагдсан. 2008 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнагдсан.

ДУРСГАЛ

2018 оны 11 дүгээр сард Булган аймгийн Булган сумын гуравдугаар сургуулийг Цэдэндамбын Готовын нэрэмжит болгожээ.

НОМ

Ц.Готовын “Туулсан зам” дурсамж нь 2004 онд хэвлэгдсэн.

ГЭР БҮЛ

  • Эхнэр – Цадмидын Басдарий (1924-), 1934-1938 онд Улаанбаатар хотын Үлгэр жишээ бага сургууль, 1938-1941 онд Эрхүү хотын Монгол Рабфак, 1941-1943 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль, 1960 онд МУИС-ийг төгссөн. Булганы төвийн дунд сургууль, Улаанбаатар хотын 2-р дунд сургууль, Уран сайхны сургууль, Намын дээд сургуулийн багш, 1960-1964 онд “Шинжлэх ухаан, амьдрал” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1964-1986 онд МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтсийн нарийн бичгийн дарга байсан.
  • Хүү Г.Баяр, охин Г.Басдолгор, хүү Г.Энхбаяр, охин Г.Энхдолгор, охин Г.Батдолгор. Хүргэн О.Энхтөр нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.  
Дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button