Мэдээ

Коронавирусын халдварын сонирхолтой тойм

– Мянмарт халдвар нэвтэрч. Азийн цөөхөн үлдсэн орны нэг бсан юмсан. Хуучнаар Бирм улс.
– Нийт 197 орон улаарав.

– Италид 640 мянган хүн халдвартай бгаа гэсэн судалгаа гарч.
– Италичууд Германд зарим өвчтөнөө эмчлүүлж бн. Германы хувьд гадны хүмүүсийг авч буй нь туршлага олж авч буй хэрэг гэж ойж болно.

– Америкийн гадаад хэргийн сайд Хятадыг вирусын талаарх мэдээллийг оройтож хүргэсэн гэж буруутгаж. Тэр мөн вирустай тэмцэх аргыг бусад оронд хэлэхгүй бн гэж уурсаж.
– Трамп Ши 2 утасдаж. Трамп нэлээн уурлаж гэнэ. Шалтгаан тодорхойгүй.
– Трамп мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй 23 минут утсаар ярьж. Тэр эмнэлгийн хувцас хэрэгсэл Америк руу явуулаач гэж гуйжээ.
– Трамп Хлорокүинийг Бурхны бэлэг гэжээ. Гэхдээ үйлчлэл нь мэдэгдээгүй бгаа шд.
– Трамп үргэлж хятад вирус гэдэг. Гэхдээ ази гаралтай хүмүүст энэ хамаагүй гэж.
– Калифорниад далайн эргүүдийг блоклосон бн. Зөнд нь орхивол 25 сая хүн халдвар авна гэж тооцож. Тэнд 50 мянган ор дутаж бн.
– Хөрөнгийн биржүүд сэгсрүүлж бн даа. Доу Жоунс 704 оноонд хүртэл буусан нь 1933 оны гангста үеийн хэмжээнд очиж.
– Нью Иорк хотод 300 хоригдлыг суллажээ. Хөнгөн хэрэгтэй, жилийн дотор ял нь дуусах хүмүүсийг сонгож. Тус улсын шинэ тохиолдлын 60 хувь нь энд гарч бгаа юм.

– Испанид хөгшчүүлийн гэрийг халдваргүйжүүлэхээр очиход зөндөө хүн өнгөрсөн байжээ. Хүн хүрээгүй нэлээн удсан шинжтэй байж.
– 5400 эмч сувилагч халдвар тусчээ.
– Хүмүүс эмнэлгээс маш ихээр оргож бн. Энэ нь цагдаа нарт их дарамт болж буй аж. Зөвхөн өчигдөр л гэхэд 80 хүнийг барьж буцааж эмнэлэгт нь авчирч.

– Германд сангийн хоолой бөглөрч. Нойлын цаас авч чадаагүй хүмүүс нойтон салфетка, гал тогооны цаас гэх мэтийг ихээр хэрэглэснээс болсон бн.
– Мэркелийн эхний тест сөрөг гарсан бн.
– Хамбургийн шоронд вирус илэрчээ.

– Францад дахиад 2 эмч явжээ, зайлуул.

– Англи Италийг давтаж мэдэх вий дээ. Гэртээ бүг гээд хамаг юм хаасан ч хүмүүс гадуур бэлчиж бгаа гэнэ.
– Ерөнхий сайдын мэдээллийг 25 сая хүн шууд үзжээ. Энэ нь Английн шигшээгийн тоглолт үздэг хүний тоонд дөхөж очсон бн. Лондоны олимпийн нээлтийг 24 сая хүн үзэж бжээ.
– Эмнэлэгт сайн дураараа ажиллах 250 мянган хүнийг эрж бн.

– Хятадад Хубэй мужийн хоригийг нэлээн өргөн хэмжээнд цуцалжээ.

Бусад мэдээ
– Нидерландад дэлгүүр явахдаа ганцаараа явах ёстой болжээ.
– Дэмб-аас тархалтын хурд түймэр мэт буйг онцлов. Эхний 100 мянган халдвар 2 сар гарангийн хугацаанд илэрсэн бол дараагийн 100 мянга 12 хоногт илэрсэн. Тэгвэл 300 мянга хүртэл удаах 100 мянга нь ердөө 4 хоногт илэрчээ.
– НҮБ-ээс дэлхий даяар буун дуу гаргахгүй байхыг хүсчээ.
– Филиппин хамгаалах хувцасгүйн улмаас 3 эмч халдвараар өнгөрчээ.
– Энэтхэгт бүх машины үйлдвэр шил шилээ харан зогслоо.
– Энэтхэгийн 1.3 тэрбум хүн өчигдрөөс эхлээд 21 хоногийн хугацаанд гэртээ бүгэх ёстой болов. Халдвар нэг гаарвал 300 сая хүнд тархана гэсэн тооцоо гарч.
– Чехийн хэсэг асрагч Германд очиж ажиллахаар болж. Өдрийн цалин монгол мөнгөөр 100 мянга.
– Норвегид ажилгүйдэл 5 дахин нэмэгджээ.
– Токиогийн олимп ирэх жил хүртэл хойшилжээ.
– Бразилын ядуусын хороололд халдвар илэрсэн гэнэ. Тэд крантны усгүй, савангүй бас чихэлдэж амьдардаг.
– Нөгөө экологи ярьдаг швед охин халдвар авчээ.
– Кени улсын нисэх дээр 6 сая маск алга болжээ. Германы захиалга байж.
– Бусад улсууд нойлын цаасан дээр алалцаж байхад туркчүүд үнэртэй усан дээр алалцаж бн. Заншил нь ондоо.
– Финляндын экс ерөнхийлөгчид халдвар тусч.
– Австрали, Өмнөд Африк, Шинэ Зеланд улсууд улс даяар гэр хорио тогтоов.
– Тайланд нэг сарын хугацаатай онц байдал зарлалаа.
– Токио, Сөүлийн хувьцаа өсөх хандлага ажиглагдаад эхэллээ.
– Саудын Арабын хаан Салман Их хорийг видео уулзалтад урилаа.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button