Мэдээ

Херо энтертайнментийн зураглаач тусгаарлалтанд байгаа ажээ.

Өчигдөр (03.16) БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирж, тусгаарлагдсан иргэдийн 3-аас нь COVID-19 илэрсэн билээ. Тэгвэл уг онгоцонд Херо энтертайнментийн зураглаач явсан бөгөөд тэрээр болж буй үйл явдлыг баримтжуулах үүрэгтэй явжээ. Тэрээр бусад иргэдийн хамт 14 хоног тусгаарлалтанд орох аж.

Энэ талаар Херо энтертайнментаас тодруулахад, “Бид түүхэн үйл явдал баримтжуулах үүргээ гүйцэтгэсэн. Ямар нэгэн пиар хийхээр явсан, мөн тусгаарлалтанд ороогүй гадуур явж байна гэж цуурхал дэгдсэн нь ор үндэсгүй юм. Манай зураглаач эхнээсээ л дүрэм журмын дагуу хувцас, хамгаалах хэрэгсэлтэйгээ зургаа аваад ирсэн даруйдаа шууд тусгаарлалтанд орсон. 14 хононо” гэсэн юм.

Хэро энтертаймент Монгол Улс коронавирусын аюул заналыг даван туулах үйл явдлын талаар баримтат кино хийж байгаа ажээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button