Мэдээ

Улам хичээе!

Өчигдөр Монгол Улсад Францын иргэн коронавирусын халдвар туссан нь шинжилгээгээр нотлогдсон ч Монгол Улсын иргэн одоогийн байдлаар тусаагүй байна.

Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх багийн 5 төлөөлөгч болон эдгээр төлөөлөгчидтэй уулзсан УИХ-ын дарга Г.Занданшатар нарын халдварын сорьц сөрөг буюу халдваргүй гэсэн хариу гарчээ.

Коронавирус /COVID-19/ илэрсэн Франц иргэнтэй гар барьж уулзсан, орчуулагч, хоол хүргэлтийн ажилтан зэрэг хүмүүсийг нэгдүгээр хавьталд тооцон тусгаарлаж, шинжилгээнд хамруулж байгаа тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр мэдээлж байсан юм. Тэгвэл дээрх нэгдүгээр хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарсан болохыг Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгөх үеэрээ танилцуулсан байна.

Иймээс иргэд та бүхэн коронавирусийн эсрэг зөвлөмжүүдийг сайтар даган мөрдөж, улам хичээхийг уриалж байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button