COVID-19Мэдээ

Ухань хотоос 31 монгол оюутныг эх оронд нь авчирсан бие бүрэлдэхүүн тусгаарлалтаас гарлаа

БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол оюутныг Монгол Улсад авчрах ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны яамны нэгдсэн удирдлаган дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон холбогдох бусад байгууллагатай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулсан билээ.

Эдгээр оюутныг МИАТ компанийн тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хотод авчирсан бөгөөд оюутнууд болон Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтанд авсан бөгөөд одоогийн байдлаар тусгаарлалтаас гаргасан байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button