Мэдээ

Гашуунсухайт боомтод шинэ коронавирусийн 12 сэжигтэй тохиолдол илэрлээ.

Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар болон МХЕГ хамтран шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар ойрын хугацаанд илэрсэн сэжигтэй тохиолдол болон МХЕГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Түүний мэдээлснээр нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлсний 

  • 66 нь Буянт Ухаа боомт дээр, 
  • 5 нь Замын-Үүдийн боомт, 
  • 3 сэжигтэй тохиолдлыг Хавиргын боомтоор илрүүлсэн. 
  • Өчигдөр нэмж 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулж, шинжилгээнд өгчээ. 
Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button