МэдээНийгэм

Энэ жил Цагаан сар тэмдэглэхгүй

Улсын онцгой комиссын хуралдаанаас коронавирусын нөхцөл байдал, халдварын цар хүрээ өргөжсөнтэй холбогдуулж, сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдэхдээ “Нөхцөл байдал бидний бидний бодож байснаас хүнд байна. БНХАУ-ын Баяннуур хот буюу Гашуунсухайтаас 130 км-ийн цаана байгаа Халиут гэдэг газарт коронавирусээр халдварласан хоёр тохиолдол гарсан байна. Уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх асуудлыг холбогдох албан тушаалтанд уламжлах нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байна. ҮАБЗ-өөс Улсын онцгой комисс шийдвэр гаргах нь зүйтэй гэж тогтсон.” гэжээ.

Хятадад коронавирусын халдвар эрс нэмэгдсэн нь цагаан сарын баяр давхцсантай холбоотой гэж үзэж байгаа халдвар гэр бүлийн хүрээнд хүртэл тархах болсон ажээ.

 

Таг
Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button